Боршоо боомтын олон улсын зэрэглэлд шилжих бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай явж байна

Нийгэм

Дайн тулааны улмаас дэлхийд үүсэх хамгийн том бэрхшээл хүнсний хомсдол болоод байна. Энэ байдлаар 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоог ч НҮБ гаргалаа. Хүнснийхээ 70 хувийг импортоор авдаг манай улсын хувьд энэ нь том асуудал болж мэдэх юм. Тийм учраас Европоос ирэх хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн дөт замаар авахын тулд Увс аймгийн Давст суманд байх Боршо боомтыг олон улсын статустай болгож байна. Ирэх 7-р сар гэхэд нээхээр төлөвлөжээ.  

Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2020 оны 6-р сард эхэлсэн. Боршоо олон улсын боомт болсноор зорчигчдын тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэх юм.

Боршоо боомт бол Европоос хүнсний бараа бүтээгдэхүүн, шатахуун орж ирэх хамгийн дөт зам юм. Одоогоор дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, боомтын шалган нэвтрүүлэх байр зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дуусах шатандаа явж байна.

ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай энэ боомтоор зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрдэг байсан. Харин одоо аль ч улсын иргэн энэ боомтоор Монгол Улсад нэвтэрдэг, гардаг болно. Төлөвлөгөөний дагуу энэ оны 7-р сард барилга бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, 9-р гэхэд олон улсын зорчигдын хүлээн авах юм аа. Энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн эхний ажлын нэг болох юм аа.