Нийслэлийн хүрээний нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Жилээс жилд залуус албаа хаах хүсэлтэй болж, зарлан дуудсан хугацаанд бэлэн ирдэг болсон байна. Гэхдээ ирж буй залуусын 40 хувь нь тэнцэхгүй байгаа нь залуус бие бялдар султай болсныг цэрэг татлагын комиссынхон хэллээ.
БГД-ийн 96 дугаар сургуульд өглөө найман цагт цэрэг татлага эхэлсэн. 11 цагийн үед биднийг очиход 80 орчим иргэн цэргийн комиссоор орсон байлаа. Эдгээрийн 50 нь цэрэгт тэнцсэн бол үлдсэн хэсэг нь цэргийн албанаас эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас хасагдсан байсан юм.
Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд хугацаат цэргийн албанд иргэдийг татаагүй. Эхний ээлжийн цэрэг татлагад залуус идэвхтэй оролцож байгааг, цэрэгт явах сонирхол нэмэгдсэн байгааг салбарын сайд онцоллоо.
Нийслэлд хугацаат цэргийн албаны татлагыг энэ сарын 8-н хүртэл зохион байгуулна. Харин нийслэлийн алслагдсан дүүргүүдийн цэрэг татлагыг ирэх намар зохион байгуулахаар төлөвлөжээ.