В.Зеленский инстаграм хуудсаараа дамжуулан “Kalush Orchestra” хамтлагт баяр хүргэжээ

Улс төр

Украины дайн дэгдсэнээс хойш 3 сар орчим хугацаа өнгөрч байна. Тэгвэл дайн эхэлснээс хойш Евровижн хөгжмийн наадам нь Украинчуудын оролцсон анхны соёл урлагийн томоохон арга хэмжээ болжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Евровижн хөгжмийн наадамд улсыг нь төлөөлөн оролцсон хамтлаг түрүүлснийг “харанхуй дундах гэрэл” гэж нэрлэжээ. 

“Eurovision-2022” тэмцээний ялагчийг зарласны дараагаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Instagram” хуудсаараа дамжуулан “Kalush Orchestra” хамтлагт баяр хүргэжээ.

Хип-хоп урсгалыг үндэсний хөгжимтэй нийлүүлсэн “Стефания” дуу нь Европын үзэгчдийг байлдан дагуулж хамгийн их санал авсан юм. Украины тэргүүн дайн тулаантай хүнд хэцүү цагт Евровижн хөгжмийн наадамд улс орон нь түрүүлсэнд туйлын их баяртай байгаагаа хэлж, ирэх жил бид Евровижн хөгжмийн наадмыг эх орондоо 3 дахь удаагаа зохион байгуулах эрх авлаа.

Бид энэ наадмыг Мариуполь хотоо сэргээн босгож, тэнд зочид төлөөлөгчдөө угтан авна гэсэн сайхан итгэл найдвар өвөрлөж байна гэжээ.