Маргааш автомашингүй өдөр

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд жил бүр "Улаанбаатар Марафон" олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, уг өдрийг автомашингүй өдөр болгож тэмдэглэдэг.

Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрийг "Автомашингүй өдөр" болгон тэмдэглэх бөгөөд тухайн өдрийн 06:00-18.00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг доорх бүсчлэлд бүрэн хаана. 

Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд автомашингүй бүсээс бусад гудамж замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. 

Энэ өдөр “Бөмбөгөр худалдааны төв”, “Шонхор зах”, “Нарлаг дэнж”, “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын дэлгүүр гэх мэт томоохон худалдааны төвүүд амарна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг зөвлөж байна.