Нийгэм

Бэлчээр доройтуулж байгаа үйлийн цагаан оготныг устгах ажлыг ХХААХҮЯ аймаг орон нутгуудтай хамтран зохион байгуулсан. Тухайлбал, Сүхбаатар аймагт өнгөрсөн жил нийт 100 мянга га талбай дахь үлийн цагаан оготныг устгасан байна.

Бэлчээрийг доройтуулж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Үүний нэг бэлчээрийн даац хэтрэлт. Өнгөрсөн онд бэлчээрийн даац 1.4 дахин буюу нийт 32.9 сая хонин толгойгоор нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Үүн дээр нэмэгдэж үлийн цагаан оготно бэлчээрийг ихээр сүйтгэх болсон юм. Иймд салбарын яам аймаг орон нутгийн удирдлагууд болон малчид иргэдтэй хамтран үлийн цагаан оготнотой тэмцэх тэмцлээ эхлүүлсэн. Тухайлбал Сүхбаатар аймгийн хувьд нийт 100 мянган га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулсан. Харин Хэнтий, Дорнод аймагт 60 мянга га-д хийжээ. Сүүлийн хоёр жил малчид иргэдийн толгойны өвчин байсан асуудал энэ жилээс арилсан гэдгийг хэлж байна.  

Энэ жил мөн дээрх аймгуудын нутагт бороо их орсон нь үлийн цагаан оготно дайжихад нөлөөлсөн гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм.