Шинэ нисэх онгоцны буудал руу автобусны шинэ чиглэл нээхээр боллоо

Нийгэм

Нисэх онгоцны буудал руугаа нийтийн автобус явдаггүй дэлхийн цор ганц улс гэж нийгмээс шүүмжлэл хүртээд байсан хотын удирдлагууд автобусны шинэ чиглэл нээхээр боллоо. Том хүн 20 мянган төгрөг, хүүхэд 7 мянган төгрөгөөр зорчино. 

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал нийслэлээс 50 орчим км зайд байрлаж байгаа. Шинэ нисэх онгоцны буудал руу хүрэх чиглэл нь:  "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар явна. Автобусны цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргаж, нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

Цагийн хуваарь:

Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20

Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00

Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг

"Нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон автобусаар зорчихыг албаныхан мэдээлжээ.