Орон нутгийн хаягтай, түрээсийн байранд амьдардаг иргэд хороондоо хандаад хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой

Нийгэм

Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ жил нийслэл хотод сургууль цэцэрлэгт зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдийг бүртгэн хамруулна гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрийн улмаас зарим нэг асуудлууд үүсээд байгаа юм.

Тухайлбал, орон нутгийн хаягтай болон түр оршин суух хаягтай бол  хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт бүртгүүлэх боломжгүй байх нөхцөл ч үүсээд байгаа. Энэ асуудлыг хэрхэх талаар албаны хүнээс тодруулаа.

Хичээл сургуулийн бүртгэл EMongolia цахим системээр явагдаж байна. Энэ сарын 24-нд хүртэл улсын хэмжээнд бүртгэл яюагдана. Үүний дараа түр хаягтай болон эцэг эх нь нийслэл хотод ажиллаж амьдардаг мөртлөө орон нутгийн хаягтай хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулж, сургуул цэцэрлэгт хамрагдана гэлээ. Нийслэлд түр хагтай, гэхдээ эндээ ажиллаж амьдардаг  иргэд сургууль цэцэрлэгт бүртгэхгүй байна гэх гомдол мэдээллийг 11-11 төв ирүүлсэн байсан. Асуудлыг БШУ-ны яам шийднэ гэлээ. Хамгийн гол нь ийм асуудалтай иргэд оршин суугаа хороондоо хандаж, түр оршин суугч гэдгээ баталгаажуулах ёстой юм байна.