Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор боллоо

Нийгэм

Өнөөдөр буюу 2022.10.30-ны өдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор боллоо. 

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл оролцох хүндрэл үүсч байна. 

Иймд орон нутагруу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуйгаа сольж анхаарал болгоомжтой зорчино уу.

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв