Нийгэм

Нийслэлийн удирдлагууд зарим газрын маргаантай асуудлаар тайлбар хийлээ. Хувийн аж ахуй нэгжүүд газраа алдсан, улс дээрэмдсэн зэргээр мэдээлэл тараажээ. Улаанбаатар хотод газар үнэд орж, маргаан их байдаг ч улс хувийн өмчийн газрыг шууд булаасан, үйл ажиллагааг нь зогсоосон нэг ч асуудал байхгүй гэдгийг онцоллоо. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдаж байгааг сануулсан байна.

НарМон компанийн удирдлагууд энэ асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, хууль бусаар газар авсан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Таван Толгой Түлш ХХК болон нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хийж тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй буюу газрын төлбөрөө өгөөгүй. Тиймээс газар эзэмших эрхийг цуцалсан гэсэн юм. Дүнжингарав худалдааны төвийн хажууд байрлах 2.7 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах шийдвэр 2018 онд гарч байсан  байна. Гэвч компани гэрээний үүргээ биелүүлээгүй учир ийнхүү газар эзэмшх эрхийг цуцалжээ.

НарМон компани гэрээний үүргээ биелүүлээгүй учир газар эзэмших эрхийг цуцлахаар болсон. Мөн тухайн газрыг Таван Толгой түлш компанид шилжүүлсэн бөгөөд түлшээ нөөцлөх зориулалтаар ашиглах юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ