Чингис хааны иш хөргийг зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн зурж бүтээсээр ирсэн. Үнэн хэрэгтээ их хаан ямар дүр төрхтэй хүн байсан бэ. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон асуулт бий. Тэгвэл чингис хааны гэх тодотголтой хөрөг зургуудын талаар түүхэн эх сурвалжуудад юу гэж өгүүлсэн бэ.
Чингис хааны өнгө зүс, сүр жавхлангийн тухай анхны тэмдэглэл нь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэрэлтэй хөвгүүн байна гэсэн нэг бадаг үг байдаг. Мөн Юань улсын түүх Илай ахайн намтарт Чингис хааны дүр байдал, ер бус гэж тэмдэглэжээ. Харин Өмнөд Сүн улсын элч Жоу Хуны зохиосон Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэлд Монголчуудын эзэн Тэмүүжин гэгч бие бялдар том, хүдэр, өргөн магнай орд сахалтай, төрсөн нь сүрлэг агуу тул ер бус хэмээн бичин үлдээжээ. Марко пологийн сүүлд бичсэн тэмдэглэлээс сөхөхөд Чингис хаан төрсөн нь арван хувь бүрэн чийрэг, билэн ухаан хурц сэргэлэн, үг өгүүлэхгүй нь гарамгай баатарлаг нэгэн гэсэн тодорхойлолтуудыг түүхчид дэлгэн тавьдаг. Тэгвэл эдгээр тодорхойлолтуудаас гадна их хааны дүр төрхийг бид эш хөргөөр нь таньж мэддэг. Эш хөрөг бүтсэн түүхийг сөхвөл, Юань улс бүх хятадыг эзэлсний дараа 1276 онд улсын нэрээ Их юань болгон өөрчилж нийслэлдээ Есүхэй баатар болон Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулсан. Энэ үедээ тахилгын шүтээн хөрөг бүтээсэн тухай сударт тэмдэглэн үлдээжээ. Монголын тухайн үеийн нэртэй зураачдыг цуглуулж шалгаруулаад Хори Хасун гэх хүнийг сонгож Чингис хааны хөргийг тусгайлан зуруулсан гэдэг. ӨвөрМонголын нэрт эрдэмтэн Сайшаалын судалгаагаар 1987 онд олны хүртээл болсон Чингис хааны товчоон гэсэн томоохон бүтээлд Чингис хааны эү хөргийн талаар тодорхой баримт бичин үлдээжээ. Үүнд өдгөө БНХАУ-ын Түүхийн музейд байгаа Чингисийн хөрөг нь 13-р зууны үеэс уламжлагдан ирснийг цаас, өнгө будаг бэх зэргээр олон талаас нь судалж баталсан талаар уг бүтээлд өгүүлсэн байдаг.