Нийгэм

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 81.3 мянган тонн өвс хадлан хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8.0 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1.0 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2.0 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 хувь буюу 1.5 мянган тонноор буурсан байна.

Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурчээ.