Нийгэм

Нийслэлийн удирдлагууд энэ өвлийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж байгаагаа танилцууллаа. Өнгөрсөн өвөл автозамын халтиргаа гулгаанаас сэргийлэхэд шаардагдах давс, тусгай бодис 3000 тонн орсон байна.

Харин энэ өвөл 3900 тонныг нөөцлөхөөр ажиллаж байгааг хэллээ. Энэ зуны тухайд хур бороо ихтэй байсан нь зам засварын ажлыг удаашруулахад голлон нөлөөлсөн гэсэн юм. Одоогийн байдлаар зам засварын ажил 74 хувьтай явж байгаа бол ирэх сардаа багтаан дуусгахаар ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

ЭНЭ ӨВӨЛ 20 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН ХУДАЛДААНД ГАРГАНА

Өвлийн улиралд бэлтгэн худалдаалдаг нөөцийн махны тухайд өнгөрсөн 2018-2019 онд 12 мянган тонн мах бэлтгэж худалдан борлуулсан. Тэгвэл энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхийг засгийн газар үүрэг болгожээ. Нөөцийн мах бэлтгэх ажилд шалгарсан 27 аж ахуй нэгж арилжааны банкуудаас зээл хүссэн байна. Мах бэлтгэх үйлдвэрүүдэд олгох зээлээ шуурхайлах шаардалагатай байгааг албаны хүн хэллээ.
Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбоотой энэ сарын 15-наас эхлэн тусгай зөвшөөрөлгүй нам даралтын уурын зуух хэрэглэхийг хориглолоо. Үүнээс гадна агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэжилж байгаагаас гадна угаарын хийн хордлогоос сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.