Нийгэм

Төслийн хүрээнд Гэр хорооллын иргэд  зураг төсөл нь бэлэн 60 м2 хүртэл талбайтай, 70.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан бариулах тохиолдолд ойролцоогоор сууцны үнийн дүнгийн 20 хувь (%) (дээд тал нь 12 сая төгрөг)-д татаас олгохоос гадна банкнаас 8%-12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно. 

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдах боломжтой. Үүнд:

- Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх,

- Сууцны үнийн 20 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах,

- Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх, мөн

- Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.

Утас: 7711 0515, 8887 7767

Эх сурвалж: toc.mn