Лего тэмцээн нь Египетийн хүүхдүүдэд сэргээгдэх эрчим хүчний талаар мэдлэг олгодог байна

Технологи-360

Египетийн олон зуун сургуулийн сурагчид Их Египетийн музейд цугларч, овоолсон лего блокуудыг сэргээгдэх эрчим хүчний бүтэц болгон хувирган өрсөлдөж байна. Лего Лийг Дискавер тэмцээнд 4-6 насны хүүхдүүд баг болж оролцон, салхин үүсгүүрээс эхлээд нарны эрчим хүчээр ажилладаг машин хүртэл бүтээжээ.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний зорилго нь Легогийн бүтцийг бий болгох замаар сэргээгдэх эрчим хүчийг хадгалах, түгээх, тээвэрлэх шийдлийг олох явдал гэнэ. Дөрвөн зуун сурагчийг Египетийн есөн мужийн таван хүнтэй 80 багт хувааж баг бүр гурван сарын турш санаагаа бодож, тэмцээний өмнө бэлтгэл хийх ёстой. Зохион байгуулагч Айман Аль-Каббани "Хүүхдүүд эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчийг хэрхэн хэмнэж, түгээх, тээвэрлэх талаар бүрэн мэдлэгтэй болсон" гэж ярьжээ. Хүүхдүүд тэмцээнээр дамжуулан багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцаж байгааг мөн нэмж дурдсан. Аварга шалгаруулах энэхүү тэмцээн Гиза пирамидуудын дэргэдэх Их Египетийн музейд болсон. Шинэ музейн албан ёсны нээлт энэ онд нээгдэх гэнэ.