Лас Вегаст "Хэрэглээний технологийн шоу үзэсгэлэн" үүд хаалгаа нээлээ

Технологи-360

Цахилгаан ролик, дуу хоолойгоор удирддаг тоглоомон нохойноос эхлээд авокадогийн боловсорч гүйцсэн эсэхийг шалгах багаж хүртэл олон шинэ инновацийг танилцуулсан Дэлхийн цомын инновацийн үзэсгэлэн Las Vegas-т үүд хаалгаа нээлээ.

Өнгөрсөн жил COVID-19  омикрон хувилбарын улмаас арга хэмжээ маш цомхон хэмжээнд болж өнгөрсөн. Тэгвэл энэ жилийн хэрэглээний электроникийн үзэсгэлэн урьд өмнөхөөсөө илүү том, илүү бүтээлч болно гэж амлаж байна хэмээн Хэрэглээний технологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гэри Шапиро ярьжээ. Шапиро цааш ярихдаа "Хэрэглээний технологийн шоу бол  бол инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Үзэсгэлэн худалдаанд 3200 оролцогч ирсэн нь бидний бодож байснаас хамаагүй их тоо байна. Иймд одоо бидний зорилго бол 100,000 орчимд хүргэх." 1-р сарын 5-ны Пүрэв гарагт нээгдсэн дэлхийн хамгийн том технологи, хэрэгслийн үзэсгэлэнд хэвлэл мэдээллийнхэн зарим хэсгээр зочилжээ.