1-р сарын 3-ны Мягмар гарагт Невада мужийн Лас Вегас хотноо нээлтээ хийсэн Си-И-Эс үзэсгэлэнд хэвлэл мэдээллийнхэн, зочид, бизнес эрхлэгч зохион бүтээгчид цугларчээ. Олны анхаарлын татж байгаа инновацаас танилцуулахад, 10 мянга орчим долларын үнэтэй, АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас шинээр батлагдсан цахилгаан соронзон массажны энэхүү сандал нь үйлчлүүлэгчдийг гайхалтай тайван болгож амраадаг байна.
ЧАНЖҮ КИМ | BODY FRIEND-ИЙН ДОКТОР
“Эмнэлэгт ирсэн хүмүүсийн 50 орчим хувь нь хүзүү, нурууны өвдөлттэй байдаг. Хэрэв та үүнийг хоёр долоо хоногийн турш өдөрт 20 минутын турш хэрэглэвэл асар их өөрчлөлтийг харах болно."
Бусад суудалтай технологиос дурдвал энэхүү автомат тэргэнцэрийг одоо нисэх онгоцны буудлуудад туршиж байгаа, гэйтийн дугаарыг сонгоход хөдөлгөөний бэрхшээлтэй аялагчдыг тухайн хаалга руу хүргэж өгдөг байна.
ЖАСТИН ГАГНОН | “УИЛЛ” КОМПАНИ
"Зорчигч сандал дээр суугаад аль хаалга руу явахаа сонгоно, сандал тэднийг шууд тэр хаалга руу аваачна. Зорчигчид үүнийг жолоодох шаардлагагүй, хаашаа явахаа хэлэх шаардлагагүй. Тэд хаалган дээр ирээд, ар талаас нь тээшээ авмагц, тоолуур ажиллаж, эргээд өөр зорчигч авахаар буцдаг"
ЖОХАН КАЛЧМАН | LIFEAZ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“Лайфэз дэх бидний эрхэм зорилго бол хэнийг ч гэсэн хүний амийг аврах чадвартай болгох явдал тул бид гэрийн нөхцөлд зориулж анхны амь аврах дефибриллятор буюу зүрхний хэмнэлийг сайжруулагч багаж бүтээсэн. Тиймээс хэн ч үүнийг гэртээ авч болно, хэрэглэхэд маш энгийн, зөөврийн юм. Биеийн тамирын заал руу явахдаа, тэр байтугай амралтанд явахдаа үүргэвчиндээ хийж болно."
ЖОХАН КАЛЧМАН | LIFEAZ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
"Бид 2022 онд гурван настай хүүхдээс 83 настай эмэгтэй хүртэл 17 хүний амийг аварсан."