Нийгэм

УОК-ын дэргэдэх Шуурхай штаб БНСУ-аас эх орондоо ирэх гэсэн 5200 иргэний хүсэлтийг харгалзан үзэж тус улс руу ирэх сард долоон удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Мөн АНУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэл, нислэг тодорхой болсны дараа Сиатл хот руу нислэг үйлдэх хуваарийн товыг гаргах юм байна.

УОК-ын дэргэдэх Шуурхай штаб БНСУ-аас  эх орондоо буцах 5200 иргэний хүсэлтийг харгалзан үзэж тус улс руу ирэх сард долоон удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Мөн АНУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэл, нислэг тодорхой болсны дараа Сиатл хот руу нислэг үйлдэх хуваарийн товыг гаргах юми байна.

  • 2020.10.05 Нурсултан-Улаанбаатар
  • 2020.10.08 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.10  Токио-Улаанбаатар
  • 2020.10.12 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.16 Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 2020.10.17 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.18 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.19 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.20 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.23 Франкфурт-Улаанбаатар

гэсэн хуваарь гарчээ.  Энэ есдүгээр сард тусгай үүргийн нислэгийг нэмж,  энэ сарын 28-нд Казахстан Улс  руу Хүннү айр компанийн нисэх онгоц хөөргөхөөр шийдвэрлэсэн байна.. Мөн энэ есдүгээр сарын 29-нд Монголд байнга оршин суух эрхтэй  гадаадын 200 орчим иргэнийг тусгай нислэгээр авчрахаар болжээ. Гадаадын иргэдийг Рамада болон Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах юм байна.

Аравдугаар сарын 16-нд үйлдэхээр төлөвлөж буй нислэгт гуравдагч орноос ирэх иргэдэд боломж олгож байгаа юм. АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харж өдрийг тогтсны дараа олон нийтэд зарлана гэлээ. Цар тахлын улмаас нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш есдүгээр сарын 22-н хүртэл дэлхийн 81 улсаас 22,191 иргэнийг тусгай нислэгээр татан авчээ. УОК-ын шийдвэрээр нийт 76 удаагийн нислэгээр 15,685 иргэн, автозамын хоёр боомтоор нийт 6496 иргэнээ татан авчээ.