Шанхайд Тесла автомашины шинэ эзэмшигч нар үнэ бууруулсантай холбоотой эсэргүүцлээ илэрхийлжээ

Технологи-360

Телса автомашин худалдан авсан хэдэн арван шинэ эзэмшигч нарт АНУ-ын компани шинэ оны дараахан үнэ бууруулсантай холбогдуулан хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсаны дараа, тэд Шанхай дахь хүргэлтийн төвд цугларан цахилгаан машин үйлдвэрлэгч Теслад  эсэргүүцлээ илэрхийлж дарамт шахалт үзүүлэх болно гэжээ.

Хятад дахь Теслагийн хэсэг худалдан авагчид хэт эрт худалдаж авснаасаа үүдэн үнийн зөрүүний хохирол амссан учир  хөнгөлөлт хүсэх болсон байна. Шанхай дахь хэд хэдэн эзэмшигчид Теслагийн борлуулалтын ажилтнууд гэрээ хэлцэл хийхийг уриалж, шинэ онд илүү өндөр үнэтэй болно хэмээн төөрөгдүүлсэнгэж мэдэгджээ. Харин Тесла компанийн Шанхай дахь төлөөлөл групп чатаар дамжуулан тэдэнд нөхөн төлбөр олгох боломжгүй хэмээсэн байна. Тус компани нөхөн олговор олгох талаар огт төлөвлөөгүй гэж Ройтерс агентлагт мэдэгджээ. Тесла автомашин худалдан авсан шинэ эзэмшигч нарын эсэргүүцлийн жагсаал Хятадын Хэнань, Вуси, Ханжоу зэрэг бусад хотод ч өрнөсөн гэж сошиал сүлжээнд нийтэлжээ.