Нийгэм

Коронавируст халдварын улмаас дэлхийн аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогссон. Манай улсын хувьд ч энэ онд авсан жуулчдын тоо 91 хувиар багасчээ. Мөнгөн дүнд шилжүүлбэл 409 сая долларын алдагдал хүлээсэн байна. Гэхдээ салбараа буцаан сэргээхийн тулд аялал жуулчлалын сайдаас эхлээд мэргэжилтнүүд ширээний ард сууцгаалаа. Тэд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна аялал жуулчлалын бүс нутгаа сэргээх асуудлыг хөндөцгөөсөн байна.

Эхний найман сарын байдлаар манай улсын жуулчдын тоо 91 хувиар буурсан байна. Энэ нь 409 гаруй сая ам.долларын алдагдалд хүргэжээ. КОВИД-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон энэ үед дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, үүний хажуугаар аялал жуулчлалын бүс нутгийг хэрхэн сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж байна.