Нийслэлчүүдэд зориулан 6,150 тонн мах нөөцлөөд байна

Нийгэм

Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна.

Тодруулбал, 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр “Мах экспорт” ХХК-ийн бэлтгэл ажилтай танилцлаа.

2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөсөн байна.