Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт 840,836 хүн хамрагдаад байна

Нийгэм

Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 836 хүн хамрагдсанаас 382 721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458 115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27.0 хувь, Баянгол дүүрэг 24.3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна. Эрт илрүүлэх үзлэгийн аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4.1 хувь, Орхон 3.7, Хөвсгөл 3.5, Сэлэнгэ 3.1, Баян-Өлгий 2.9 хувьтай байна.