Нийгэм

Манай улс гаднаас ирж буй иргэдээ тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа. Өнгөрсөн 48 цагт нийтдээ 1,626 хүнээс сорьц авсан байна. Бүгдэд нь коронавируст халдвар илрээгүйг онцоллоо. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдсан вирусний халдвартай иргэдийн эмчилгээ үргэлжилж байна. Эдгэрч, биеийн байдал нь сайжирсан хүмүүсийн тоо нэмэгджээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт  1626 сорьцод шинжилгээ хийжээ. Бүх хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрсэн байна. Тодруулбал, 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжжээ.   

Монгол Улсад нийт батлагдсан 313 тохиолдлын 305 нь эдгэжээ. Тэдний 10 нь сувиллын ажиглалтад, дөрөв нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалт дуусчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусний халдвараар өвдсөн найман хүн эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байгаа бол зургаан хүний биеийн байдал хөнгөн байгаа юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ