Нийгэм

Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс тээврийн хил нэвтрэх С зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг өглөө. С зөвшөөрлийг АТҮТ хэвлээд олгодог зүйл биш гэдгийг онцолж байна.

БНХАУ-ын талаас зөвшилцсөнөөр Тээврийн нэгдсэн системээс энэ зөвшөөрлийг олгодог болсон. Нийт 9 боомтоор нүүрс тээвэрлэдэг 12 мянга гаруй тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгосон гэлээ. Мөн нүүрс тээвэрт 240 гаруй компанийн 14 мянган жолооч явж байна. Гэтэл дээрхи компаниуд нь жолооч нарт зөвхөн цалин л олгож, нийгмийн асуудлыг нь огт анхаарахгүй байгааг АТҮТ-өөс хэллээ.