Дугаарын хязгаарлалтын зөрчлийг замын хяналтын камераар илрүүлэх хариуцлага тооцно

Эрх зүй

Дугаарын хязгаарлалт зөрчин хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг замын хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцно. Жолооч та дараах бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцоно уу.

1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй. 

Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.