Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 275 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Үүний 138 нь төрийн өмчийн сургууль байгаа бол 99 нь хувийн хэвшлийн сургууль байгаа юм. Дээрх сургуулиудад 1-5 р ангийн 170 мянга гаруй хүүхэд суралцаж үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. Тэгвэл 2021 оноос үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол хөтөлбөр болгон хэрэгжүүлэх хууль мөрдөгдөж эхэлнэ. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх сургуулиудын дийлэнх нь стандартын шаардлагад нийцсэн, зориулалтын цайны газаргүй байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байна.

Өнгөрсөн оны 5 р сард үдийн цайг үдийн хоол болгох хуулийн төслийг УИХ аар баталж нэг хүүхдэд өдөрт 600 төгрөгийн хоол өгч байхаар тусгасан. Сурагчдад өгөх хоолны зардлын хэмжээг цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зохицуулалт хийсэн. Уг хуулийн хүрээнд 2021 он гэхэд ерөнхий боловсролын бүх сургууль зориулалтын цайны газартай болно гэж байсан ч бэлтгэл байдал ийнхүү хангагдаагүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 275 сургуулийн 237 д мэргэлжийн хяналтын газар шалгалт хийжээ. Шалгалтаар үдийн цай хөтөлбөртэй холбоотой зөрчил нэлээд гарсан байна
сони: Сургуулиудын үдийн цай хоолны илчлэг, усны хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт гээд хэд хэдэн үзүүлэлтээр шалгалт явуулсан байна. Улмаар 35 ААН д 15,5 сая төгрөгийн торгууль тавьжээ.