Шанхай хотод Теслагийн томоохон үйлдвэрийн Шанхай төсөлд гарын үсэг зурах ёслол өнгөрөгч Ням гарагт боллоо. Энэ нь автомашин үйлдвэрлэгч Теслагийн АНУ-аас гадна байгуулж байгаа анхны гига үйлдвэр юм.
Тус компанийн эрчим хүч хадгалах бүтээгдэхүүн болох Мегапак-ийг үйлдвэрлэхэд зориулагдах тус үйлдвэр нь эхний ээлжинд жил бүр 10,000 мегапак төхөөрөмж үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор 40 ГВт/цаг эрчим хүчний хуримтлалтай тэнцэх юм. Эрчим хүч хадгалах, дэмжих хүчирхэг батерей болох Мегапак нь сүлжээг тогтворжуулах, тасалдал үүсэхээс сэргийлдэг байна. Шанхайн Линган туршилтын чөлөөт худалдааны тусгай бүсэд байрлах шинэ үйлдвэр нь энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа, бүтээгдэхүүнийг дэлхий даяар борлуулах юм байна.
ЛУ ЮЙ | ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ЛИНГАНГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ЗАХИРГААНЫ ХОРОО
"Бүтээн байгуулалтыг 7-р сард эхлүүлж, ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Ийм супер үйлдвэрийг байгуулснаар Линганг тусгай бүсэд өөрөөр хэлбэл Шанхайд эрчим хүч хуримтлуулах үйлдвэрлэлийн кластерийг хурдацтай бий болгоход тус дөхөм болно. Тиймээс 2-3 жилийн дараа бид Теслатай хамтран Лиганг хотод 100 тэрбум юанийн аж үйлдвэрийн шинэ кластер байгуулна гэдэгт итгэлтэй байна"