Архив...

Нийгэм

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд "гамшгийн эрсдэлийг сайн засаглал" уриан дор тэмдэглэж байгаа юм.

Гамшгийн эрсдэлийн сайн засаглал нь гамшигт үзэгдэл, аюулд хариу арга хэмжээ авах, эрсдэлийг бууруулахад туслах, гамшгийн үед олон нийтэд туслах хамгийн их хэрэгцээтэй хүмүүст хурдан хариу арга хэмжээ авах чадвартай гамшгийн эрсдлийн менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Хамгийн чухал нь гамшигт өртөхөөс нь өмнө сэргийлэх арга хэмжээ авах нь чухал

гэдгийг хэлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Хороотой хамтран иргэд олон нийтэд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай мэдээллийг өгч ажилласан. Харин ойрын хугацаанд зудын эрсдлээс сэргийлэх чиглэлийн ажлуудыг хийнэ гэлээ. Энэ жилийн хувьд 6 аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.