ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.04.01/ Наран ургах, шингэх 06:30-19:21

Зурхай

2024.04.01, ДАВАА ГАРАГ  | БИЛГИЙН ТООЛЛЫН 22| ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2024.04.01, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.30-19.21

Шинийн хорин хоёронд үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хөрөнгө талбих, бугыг

Дарах, хатуу үйлд сайн.

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.