Канадын тамирчин Margaret MacNeil эрвээхэй сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ

Спорт

Токио-2020 олимпын наадмаас Канад Улсад анхны алтан медалийг авчирсан Margaret MacNeil эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 100 метрийн эрвээхэй төрөлд тэргүүлжээ.

Анх удаагаа Олимпын наадамд оролцож буй 21 настай MacNeil 55.59 секундэд гараагаа дуусгахдаа Америк тивийн рекордыг мөн шинээр тогтоосон байна. 

"Усан сангийн тээр хол нөгөө талд байгаа хүн бараг харагдахгүй байсан нь надад анхаарлаа төвлөрүүлэхэд их тус болсон. Толгойгоо доош болгож, аль болох хурдан хананд хүрэхийг хичээсэн. Бүх зүйл ингээд ирсэнд би маш баяртай байна"

гэжээ. 

Яг түрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ гэж асуухад

"Би онооны самбарыг гялс харахыг хүссэн. Гэхдээ лензгүй байсан болохоор харахад хэцүү байсан. "

Түүний араас БНХАУ-ын тамирчин ZHANG Yufei 55.64 секундэд мөнгөн медаль, Австралийн Emma McKeon 55.72 секундын хугацаанд хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Эх сурвалж: Olympics.com