Спорт

Сүүлийн таван удаагийн Олимпын наадам тус бүрээс эмэгтэйчүүдийн уран гимнастикийн ганцаарчилсан олон төрөлтөөр алтан медаль хамж байсан АНУ-ын уламжлалыг Сүни Ли Токио-2020-д үргэлжлүүлэн авч чадлаа.

Сүни Ли:

"Супер гайхалтай байна. Би энд яг одоо алтан медаль бариад зогсож байна гэж бодож ч байгаагүй. Бодит биш мэт л одоо ч гэсэн мэдрэгдэж байгаа болохоор юу хэлэхээ мэдэхгүй байна"

Тэрээр эмэгтэйчүүдийн уран гимнастикийн ганцаарчилсан олон төрөлтөөр 57.433 оноогоор алтан медаль, Бразилын уран гимнастикчин Ребека Андрадэ 57.298, ОХУ-ын уран гимнастикчин Анжелина Мелникова 57.199 оноогоор хүрэл медаль тус тус хүртсэн.

Ли бол Хмонг гаралтай анхны Америк уран гимнастикчин юм.

Мөнгөн медалийн эзэн Андрадэгийн хувьд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан олон төрөлтийн финалд Өмнөд Америк тивээс медаль хүртэж буй анхны тохиолдол болж байна.

Андрадэ:

"Би маш, маш баяртай байна. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст талархаж байна. "

Рио олимпод анх оролцож байсан 21 настай Анжелина:

"Оноо гарч ирэх тэр агшинд миний бүх мөрөөдөл биелсэн. Энэ удаагийн Токио олимпод би медаль авна гэдгээ мэдэж байсан. Би Риогоос илүү их итгэлтэй болсон. Риод би 16 настай, шал өөр байсан.

Тэрээр Токиогоос эх орондоо багийн алт, ганцаарчилсан хүрэл медальтай буцаж байна. 

Эх сурвалж: Olympics.com