БНХАУ-ын хоёр тамирчин “Медалийнх нь алтан бүрээс хууларсан” талаар гомдол мэдүүлжээ

Спорт

Токио-2020 олимпын наадмаас алтан медаль хүртсэн Хятадын хоёр тамирчин авсан медалийнхаа талаар гомдол мэдүүлжээ. 

Хятадын эмэгтэйчүүдийн трамплин харайлтын алтан медальт Зу Жиеингийн алтан медаль дээр нь нэг тэмдэг гарсныг Даваа гарагт Вэйбо сүлжээнд харуулжээ.

"Эхлээд хууларсныг нь наалдсан буртаг байна гэж бодоод хуруугаараа арчихад арилахгүй, харин улам томорсон"

гэжээ.

Тухайн постны дор 10 мянган гаруй коммент хөвөрч, алтан медалийн төлөө шаргуу бэлтгэл сургуулилалт хийсэн хөдөлмөрт нь ийм медаль өгөх ёсгүй байсан зэрэг шүүмжлэл дагуулжээ.

Зарим хэрэглэгчид 2008 оны Бээжингийн олимпын медальтай харьцуулж, Бээжингийн олимпод өгсөн медалийг алтаар бүрж, дотор нь хаш чулуу шигтгэсэн талаар сануулж байсан гэнэ.

Токио олимпын наадмаас 200 метрийн зайн төрөлд алтан медаль хүртсэн өөр нэг тамирчин Ванг Шун нь мөн адилхан асуудалтай байгаагаа бичиж медальдаа хүрэхийг ч зүрхэлдэггүй болсон талаараа дурджээ.

Харин Токиогийн олимпын хорооны зүгээс үүнд

"Зу-гийн медаль дээрх хууларч гарсан материал нь гадна түрхлэг нь, харин алтан бүрээс биш юм. Энэ нь медалийн чанарт нь нөлөөлөхгүй"

гэжээ.

Токио олимпийн медалийн төслийн хүрээнд эдгээр медалийг 2017 онд гаргаж эхэлсэн. 78, 985 тонн хандивын гар утасны хаягдал метал ашиглаж 5 мянган медаль хийсэн юм, үүнд 6.21 сая хаягдал гар утас оржээ 

Харин мөнгөн медаль нь цэвэр мөнгө юм. Хүрэл медалийн хувьд 95 хувь нь зэс, 5 хувь нь цайр гэнэ.

Алтан медалийн хувьд 1.2 хувийн алт, 98.8 хувийн мөнгө юм байна.