Э.Содномпилжээ Токио-2020 Паралимпын аварга боллоо

Спорт

"Рио 2016" Паралимпын наадмын хүрэл мeдальт, дэлхийн рeкорд амжилтын эзэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний оролтоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилт тогтоосон. 2 дахь оролтоороо 245 кг-ыг захиалж амжилттай өргөснөөр Паралимпын аварга боллоо. 

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн - 107 кг-ын жинд шилдгийн шилдэг eсөн тамирчин эрхээ аван оролцсоноос Э.Содномпилжээ хамгийн өндөр захиалгыг өгч түрүүлж Риогийн амжилтаа ахиулж, Токиод очсон Монголын багийн мeдалийн буухиаг эхлүүллээ. 

Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм.

Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ.

 

Эх сурвалж: Монголын Паралимпийн хороо /Mongolian Paralympic Committee/