“Бээжин-2022” тэмцээн уралдааны тасалбарыг олон нийтэд нээлттэй худалдахгүй

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын тэмцээн уралдааны тасалбарыг олон нийтэд нээлттэй худалдахгүй. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо тэмцээн уралдааны тасалбарыг тусгай бүлэг болгон хуваах маягаар хуваарилан тараахаар төлөвлөж байна. 

Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо Хятад дахь COVID-19 коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрт авах арга хэмжээгээ тодорхойлон ажиллах юм. Тэмцээн уралдааны тасалбарыг нээлттэй борлуулахгүй, харин оронд нь тухайн тэмцээнд бүлэг хүмүүсийг урилгаар оролцуулахаар төлөвлөж байна. Олимпийн тэмцээн уралдаанд тусгай урилгаар хөгжөөн дэмжигчийн хувиар оролцох хүмүүс цар тахлын үеийн дүрэм журмыг чандлан мөрдөж, хоорондын аюулгүй зайгаа баримтлах үүрэг хүлээх юм. Түүнчлэн ОУОХ-ноос мэдээлж байгаагаар коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан тамирчид болон оролцогчидтусгай хамгаалалтын бүсэд орох бол вакцин хийлгээгүй оролцогчид Бээжинд ирснийхээ дараа 21 хоногийн карантинд хамрагдах ёстой гэнэ.