Өвлийн Олимпийн наадамд зориулан Бээжин хотноо нэгэн өвөрмөц үзмэрүүд бий болжээ

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд зориулан Бээжин хотноо нэгэн өвөрмөц үзмэрүүд бий болжээ. Энэ нь ОУОХ-г удирдаж байсан үе үеийн тэргүүнүүдийн цээж баримал юм. 

Бээжин хотын төвд байрлах Дунчэн дүүргийн Дунси цэцэрлэгт хүрээлэнд “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд зориулсан үзмэрүүд бий болжээ. 2004 онд байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнд Өвлийн Олимпийн наадамд зориулан ОУОХ-г удирдан ажиллаж байсан үе үеийн тэргүүнүүдийн хүрэл баримлуудыг тавьжээ. Энд Олимпизмын хөдөлгөөнийг анх санаачлан үүсгэн байгуулсан Пьер де Кубертены баримлаас авхуулаад ОУОХ-г тэргүүлэн ажиллаж байсан Хуан Антонио Самаранч, Жак Роггегийн цээж баримлуудыг тавьжээ. Эдгээр баримлуудыг харж Хятадын иргэд ОУОХ хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар цаг үед хэн гэдэг хүн удирдан ажиллах байсан талаарх мэдээллийг олж мэдэх боломжтой юм.