Данийн хөлбөмбөгчин Кристиан Эриксен талбайд эргэн гарчээ

Спорт

Данийн хөлбөмбөгчин Кристиан Эриксен талбайд эргэн гарчээ. Тэрээр Европын аваргын тэмцээний үеэр зүрх нь зогсч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш 7 сарын дараа ийнхүү талбайд эргэн гарч, тэмцээний бэлтгэлдээ орсон байна. 

29 настай Данийн хагас хамгаалагч хөлбөмбөгийн “Аякс” багийн нөөц тоглогчдын бүрэлдэхүүнд орж, бэлтгэл сургуулилтаа дахин эхлүүлжээ. Эриксен “Евро-2020” тэмцээний үеэр хэсгийн тоглолтод Дани-Финляндын багууд тоглож байхад талбайд зүрхний шигдээс болж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнд тэмцээний талбай дээр анхны тусламж үзүүлж улмаар зүрхний хэм дэмжигч тавьж амь насыг нь аварчээ.