Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчид өнөөдөр Бээжин хотыг зорилоо.
“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадам 2 дугаар сарын 04-ний өдрөөс 20-ны өдрүүдэд 7 спортын 15 төрлөөр зохион байгуулагдах билээ.
Энэ удаагийн цагаан Олимпод нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.