АНУ-ын уран гулгагч Нэтан Чен эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрт тэргүүллээ

Спорт

Чен өнгөрөгч Пёнчан-2018 өвлийн олимпид гаргаж байсан алдаагаа давталгүй амжилттай үзүүлбэрээ гүйцэтгэсэн байна. Харин одоо үеийн топ нэгт жагсаж буй, Олимпын хоёр удаагийн аварга Ханю-гийн хувьд амжилтгүй олимп боллоо.

Натан Чен дөрвөн жилийн өмнө хальтирч байсан Олимпын мөсөн талбай дээр хатуу чанга тогтож үзүүлбэрээ толилууллаа. Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн топд жагсдаг уран гулгагч тэрээр Бээжин-2022 Өвлийн олимпын наадмын Капитал цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрээ эрч хүчтэй толилуулж дэлхийн амжилтын 113.97 оноогоор нэгдүгээр байранд жагслаа.

22 настай Натан Чен 

"Миний сэтгэл маш их хөөрч байна. Өнгөрсөн олимпид миний богино хоёр үзүүлбэр хүссэнээр минь болж өнгөрөөгүй. Одоо сэтгэл санаа маш сайхан байна."

гэжээ.

Мөнгөн медалийг Залуучуудын олимп-2020 наадмын аварга 18 настай Кагияама Юүма 108.12 оноогоор хүртлээ. Түүний дасгалжуулагч Масаказу өөрийнх нь аав бөгөөд  олимпид хоёр удаа оролцож байсан тамирчин юм.

Гуравдугаар байранд 2018 оны олимпын мөнгөн медальт Уно Сёма 105.90 оноогоор удааллаа.

Харин олны хүлээлттэй байсан нутаг нэгт Ханю Юзуру найман оноо алдаж 95.15 оноогоор наймдугаарт жагссан байна.

Тэрээр

"Яг би үсрэх үедээ мөсөн дээр өөр нэг гулгагчийн харайлтын нүхэн дээр таарсан. Маш азгүй байлаа. Үнэндээ би алдаа хийгээгүй гэдгээ мэдэрч байна. Би мөсөн дээр бусдад таалагдахгүй байх ямар нэг зүйл хийсэн гэж үү?"

гэж 27 настай Ханю ярьжээ.