Орос, Беларусийн тамирчид өвлийн паралимпид оролцох эрхээ хасууллаа

Спорт

Өнөөдөр ОУПХ-ноос Орос болон Беларусийн тамирчид 2022 оны өвлийн паралимпид оролцох эрхгүй болсон талаар мэдэгдлээ.

Угтаа бол тус хоёр улсын тамирчдыг паралимпийн туг болон сүлд дууны дор төвийг сахисан тамирчнаар оруулах гэж байсан юм. Мөн ОУПХ-ноос Оросын тамирчдыг одоо өрнөж буй Украины асуудалтай холбоотойгоор түрэмгийлэгч гэж үзэх ёсгүй гэсэн.

Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь олон улсад шүүмжлэл дагуулсан учир Пүрэв гарагт шийдвэрээ цуцалж, Орос Беларусийн тамирчдыг тэмээнээс хаслаа.

Паралимпын нээлт маргааш /2022.03.04/ эхэлж, Бямба гарагаас тэмцээнүүд явагдах юм.