ОХУ-д Facebook, Instagram-ийг хориглоно

Спорт

ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас Инстаграмыг дотооддоо хаахыг шаардсан байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Мета компанийн ажилтнуудыг хэт даварсан үйл ажиллагаа явуулж, террорист үйл ажиллагааг дэмжсэн үйлдэлд олон нийтийг уриалсан гэж үзсэн байна.

ОХУ-ын Ерөнхий прокурор мөн тус улсын хэвлэл мэдээлэлд хяналт тавих агентлаг Роскомнадзорыг дотоодоос Instagram руу нэвтрэх эрхийг хязгаарлахыг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор Баасан гарагт Оросын Ерөнхий прокурорын газар "Холбооны хэт даврагч үйл ажиллагаатай тэмцэх тухай" хуулийн дагуу Meta Platforms Inc компанийг хэт даврагч байгууллага гэж үзэж, ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглох хүсэлтийг шүүхэд гаргасан" гэж мэдэгджээ.

Тус платформууд нь дотоод журамтай бөгөөд хэн нэгнийг хэт үзэн ядах, олон нийтээрээ дайрч доромжлохыг хориглодог.

Жишээлбэл Орос болoн Беларусийн удирдагчдыг үзэн ядаж, хараасан утга бүхий мэдэгдэл, постуудыг Facebook-ээс устгахгүй байгааг Оросын талаас шүүмжилж байгаа юм.

Ялангуяа дайны үеэр (дайнтай холбоотой) Орос Улсын удирдагч болон зарим цэргийн, албаны хүнийг ад үзэх пост оруулж байгаа АНУ-ын сошиал медиагийн олон хэрэглэгчтэй Мета компанийн эсрэг Орос улс арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Мета нь Facebook ,WhatsApp, Instagram-ыг хариуцдаг компани.