Спорт

Их Британийн нисэгч Льюис Хемилтон 6 дахь удаагаа “Формула-1” авто уралдааны ялагч болжээ. Тэрээр “Формула-1” олон улсын тэмцээний машины төрөлд дахин аваргалсан байна.

34 настай Британийн тамирчин АНУ-ын Гран-прид 2-р байранд орж, түүний багийн хамтрагч, Финляндын Валттери Боттас энэ гараанд тэргүүлсэн байна. Гэвч “Формула-1” тэмцээний нийт гарааны үзүүлэлтээр Хэмилтон тэргүүлж, энэ удаад мөн дэлхийн аваргаар тодорчээ. Ингэснээр Льюис Хемилтон 6 дахь удаагаа “Формула-1” авто уралдааны ялагч болж чадсан байна. Тэрээр “Формула-1” уралдаанд ялалтынхаа тоогоор тэргүүлж байсан Хуан Мануэль Фанхио-г ардаа орхиж, одоо түүний өмнө 7 удаагийн аварга Михаэль Шумахерын нэр л бичигдэж байгаа юм.

Льюис Хемилтон өмнө нь 2008, 2014, 2015, 2017 болон 2018 онуудад тус тус “Формула-1” авто уралдааны ялагч болж байжээ.