abc7.com

Спорт

"Бээжин-2008", "Лондон-2012" Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо.

Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт "Лос-Анжелес Лэйкерс" багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо 5 удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн оноо авалтын 4 дүгээрт бичигдэх амжилтыг үзүүлсэн байна.

Түүний амжилтуудаас:
- "Бээжин-2008", "Лондон-2012" Олимпийн аварга;

- АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигийн аварга- 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад;

- Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч /12 удаа/- 2003 он;

- Лигийн нийт тоглолтод 1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/;

- Лигийн нийт тоглолтод 2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29 нас/;

- Цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийн залуу аварга /18 нас/;

- Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18 нас/;

- Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /MVP/- 2007, 2009, 2010 онуудад;

 

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо