Энэтхэгийн иргэд бохирдсон голын уснаа шашны зан үйл үйлдсээр байна

Үйл явдал

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын дундуур урсдаг Ямуна гол химийн хортой бодис бүхий цагаан өнгийн хөөсөнд хучигдсан хэдий ч энэ улсын иргэд уламжлалт зан үйлээ үйлдэн голын усанд орж зогсоцгоожээ. 

Энэтхэгийн ариун газар оронд тооцогддог Ямуна голын ус ийнхүү цагаан хөөсөнд хучигдсаныг хотын эрх баригчид голын эх дээр байрлах аж үйлдвэрлэлийн бүсээс урсан ирж байгаа химийн хортой хог хаягдлаас үүдэлтэй гэж тайлбарласан байна. 

Нью Дели хотын эрх баригчдын мэдээлж байгаагаар хортой хаягдлаас үүдэлтэй цагаан хөөс нийслэлийн хэд хэдэн дүүргийг дамнан урсч, иргэдийн аж байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэсэн ч энэхүү хортой хөөсийг үл харгалзан Энэтхэгийн иргэд Чхат Пужа шашны баяраа тэмдэглэн, нарны бурханд мөргөн, гол дотор орж зогссон байна. Хотын захиргааныхан Ямуна голын уснаа алдагдсан хортой бодисыг цэвэрлэж, цөөрмийн усыг цэвэршүүлэх ажил хийж байгаа талаар мэдээлсэн ч энэ нь тийм амар хийгдэх ажил биш юм. 2020 онд шинжээчид Ямуна голын усны бохирдол эрс нэмэгдэж, аюултай хэмжээнд очсоныг анхааруулж байжээ.