Хунтайж Чарльз хоёр дахь удаа ковид-19 халдвар авчээ

Улс төр

Английн хунтайж Чарльз хоёр дахь удаа коронавируст халдвар авсан байна.

Одоогоор тусгаарлалтанд орсон талаар албаныхан мэдэгдлээ. Түүний эхнэр Камила ч мөн хамт тусгаарлагдсан байна. Хунтайж Чарльз анх 2020 оны 3-р сард коронавируст халдвар авсан юм. Тухайн үед хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Ямартай ч вакцины нэмэлт 3-р тунг тариулсан байна. Халдвар авсантай холбоотойгоор ойрын өдрүүдэд төлөвлөсөн ажлууд болон уулзалтуудыг цуцалжээ.