Их Британи Улс Эстонид 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнээ илгээж байна

Улс төр

Их Британи улс Эстони руу 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчин илгээхээр шийдвэрлээд байна. 

Лондон цэргийн хүчнээ НАТО-ийн цэргийн хүчнийг нэмэгдүүлэх хүрээнд илгээн, Эстони улс дахь цэргийн бие бүрэлдэхүүнээ хоёр дахин өсгөж байгаа юм. 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон түүнчлэн цэргийн хүчнээ илгээхээс гадна Европын зүүн өмнөд бүс рүү сөнөөгч онгоц болоод цэргийн хөлөг онгоц нэмж илгээх асуудлыг судалж байна. Эстонид НАТО-ийн Холбоотон улс орнуудын хамтарсан цэргийн хүчний сургуулилт саяхан явагдсан юм. Энэхүү сургуулилтыг Оросын тал Беларусьтай хамтран цэргийн сургуулилт явуулж байгаагийн эсрэг зохион байгуулжээ.