Спорт

Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны Токиогийн олимпыг зохион байгуулах комиссоос нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Олимпыг ирэх оны 7-р сарын 23-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Пара-олимп ч бас энэ хугацаанаас нэг сарын дараа болохоор төлөвлөгдсөн.

Зарим тооцоололоор олимпыг нэг жил хойшлуулах нь хэдэн тэрбум долларын зардал гаргана гэж үзэж байгаа юм. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс энэ хэмжээний зардлыг хэмнэх үүднээс 100 гаруй тамирчдын хотхон, хоолны газар, ёслолын арга хэмжээ явагдах газруудыг  цомхтгохоор болжээ. Токио хотын захирагч Юрико Койкэ мэдэгдэхдээ

“Япон болон Токиогийн иргэд зохион байгуулагдах тэмцээнүүдийг хүндэтгэх болно. Цомхтголтой холбоотой дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд ямар аргаар хялбаршуулах тухай авч үзэх болно”

хэмээн мэдэгджээ.