“The Ellen Show”-н хамгийн сүүлийн дугаар 5-р сарын 26-нд цацагдана

Энтертэйнмент

Алдарт “The Ellen Show” гарч эхлэн бидний шимтэн үздэг ток шоу болоод хэдийнэ 19 жил өнгөрчээ. Тэгвэл нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар бичигдэж дууссан тухай хөтлөгч мэдэгджээ.

Хөтлөгч Ellen Degeneres өөрийн твиттер хуудаснаа дараах жиргээг нийтэлжээ. “Өнөөдөр бид 5-р сарын 26-нд цацагдах “The Ellen Show”-ны хамгийн сүүлийн дугаарын бичлэгийг хийж дуусгалаа. Бид 2003 онд шоугаа эхэлж байхад iphone байсангүй, олон нийтийн сүлжээ ч байсангүй. Ижил хүйстний гэрлэлт хууль бус байлаа. Бид хамтдаа дэлхий өөрчлөгдөхийг нүдээрээ үзсэн. Заримдаа сайнаар, заримдаа муугаар. Гэвч юу ч болж байсан миний туйлын зорилго бол үзэгчдийг хамтдаа нэг цагийн турш инээж баясгах байсан юм.

Та бүхний амьдралын нэг хэсэг байх миний амьдралын хамгийн онцгой хэрэг байлаа. Баярлалаа” гэсэн байна. Одоо 19 дэх улирал нь гарч байгаа Ellen Show 2008 онд Warner Bros студи руу шилжихээс өмнө хамгийн анх 2003 оны 9-р сарын 8-нд эхний дугаараа цацаж байжээ. Түүнээс хойш 12 Эммигийн шагнал аван ток шоуны хувьд хамгийн сайн амжилт үзүүлсэн билээ.