Met Gala бол Метрополитан урлагийн музейд санхүүжилт цуглуулах зорилготой загварын арга хэмжээ юм. Энэ нь цаагуураа маш алдартай хүмүүс тансаг брэндийн ёслолын хувцас өмсөн бие биетэйгээ нэтворкинг хийх зорилготой гэдгийг бүгд мэднэ. Гэвч энэ арга хэмжээнд оролцохоос хориглогдсон эсвэл өөрийн хүслээр дахиж оролцохгүй гэдгээ мэдэгдсэн алдартнуудын тухай хүргэе.
1995 оноос хойш Мет Гала-г зохион байгуулж буй алдарт Анна Винтур олон нийтэд ганцхан хүнд л хориг тавьсан тухай хэлж байсан ч зарим нэгэн алдартнууд хэлсэн үг хийсэн үйлдлээсээ болж хэсэг хугацаанд мет галад оролцох эрхээ хасуулж байсан тухай цуу яриа Холливудэд байдаг нь нууц биш.
Доналд Трамп – Анна Винтур өөрөө хөтлөгч Жеймс Кордены хэнийг яасан ч Мет Галад урихгүй вэ гэсэн асуултад Доналд Трамп гэж хариулж байсан юм.
Тим Ган - “Загварын шоуны үеэр би Анна Винтурыг хоёр том биетэй бие таван давхар шатаар буулгаж байхыг хараад миний дотор арзалзсан.” гэж нэгэн ярилцлагын үеэр хэлж энэ арга хэмжээнд дахиж оролцохооргүй болж байсан.
Дэми Ловато - Дуучин бүсгүй 2018 онд оролцсон Мет Гала наадмын тухай “Надад үнэхээр муухай туршлага болж үлдлээ” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш дахиж оролцоогүй билээ.
Зейн Малик - Дуучин Zayn Malik 2016 онд тухайн үеийн найз бүсгүй модель Жижи Хадидтай хамт оролцож байсан ч дахин очих хүсэлгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. “Миний дахиж очих газар биш. Тэнд маш үнэтэй хувцас өмсөөд улаан хивсэн дээгүүр намайг хар гэж байгаа юм шиг алхах яав ч миний сонирхол биш, тэгсний оронд би гэртээ ямар нэг хэрэгтэй юм хийж байсан нь хамаагүй дээр” гэж хэлж байжээ.