Спорт

Швед улсын иргэн тулгуурт хариалтын тамирчин Арманд Дуплантис шинэхэн гараагаа эхлэж байгаа тамирчин боловч аль хэдийнэ спортын дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр хоёрдугаар сард өөрийн рекордыг дахин эвдэж Полшид 6.17 метр үсэрч, Шотландад 6.18 метрийн өндөрт үсрэн өмнөх амжилтаа эвджээ.

Энэ амжилт нь түүний 20 насны төрсөн өдрөөс ердөө гурван сарын дараа, Олимпийн наадамд оролцохоос таван сарын өмнө болжээ. Коронавирусийн улмаас Олимпийн наадам өнөөдрийг хүртэл хойшлогдсоор байгаа билээ. Олимпийн наадам хойшлогдсоноор түүнийг дараагийн Усайн Болт болгож, Токиогийн наадамд амжилт гаргахаар бэлтгэх хугацаа нэмэгдэж байна. Гурван настайгаасаа эхлэн Луизиана дахь эцэг эхийнхээ гэрийн хашааны шон дээр үсэрч тоглож эхэлсэн түүний хувьд спортын амжилтын дэвтэрт нэрээ оруулах нь үргэлж мөрөөдөл нь байсаар ирсэн. Тэрбээр

"Би анх шон дээр харайж эхлэхдээ хүсэл тэмүүлэл дүүрэн байсан бөгөөд багаасаа дэлхийн рекордыг эвдэхийг хүсч байсан. Би өөрийн чадварт итгэдэг боловч мөрөөдлөө бодит болгож чадах эсэхдээ заримдаа эргэлздэг байсан”

гэж CNN  Спорт телевизэд өгсөн ярилцлагын үеэр дурджээ. Дуплантис өнөөдөр ч өөрийн гаргасан амжилтыг бодит гэдэгт итгэж чаддаггүй байна. Ингэснээр тэрээр дэлхийн тулгуурт хариалтын рекордыг эзэмшигч болжээ.