Төмөр зам дахь цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аян эхлүүллээ.
Аяныг 2022.09.23 хүртэл Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа өртөөнд зохион байгуулах юм. Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг аян Замын -Үүд өртөөнөөс эхэллээ.
Энэ хүрээнд шугам замд ажиллаж байгаа төмөр замчид болон Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлж байгаа иргэд, зорчигчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл өгч, хууль эрх зүйн сургалтууд зохион байгуулна.