2022 оны эхний долоо хоногт долоон сая европ иргэн “Омикрон” хувилбарын халдвар авчээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас ирэх хоёр сарын хугацаанд Европын иргэдийн тал орчим хувь нь коронавируст халдварын “Омикрон” хувилбараар өвчлөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.

ДЭМБ-ын дарга Ханс Жлюжийн мэдэгдсэнээр 2022 оны эхний долоо хоногийн хугацаанд Европын холбоонд нийт долоон сая шинэ халдварын тохиолдол бүртгэгджээ.

Холбооны 26 гишүүн орон тус бүрээс иргэдийн нэг хувь нь халдвараар өвчилсөн байгаа нь цаашлаад нөхцөл байдал хүндрэх шалтгаан болж байна. Тиймээс халдварын тохиолдол иймээрээ үргэлжилвэл ирэх хоёр сарын хугацаанд Европын тал иргэд Омикрон хувилбараар өвчлөхөөр байгааг анхаарууллаа.

Ингэхдээ төвийн болон зүүн Европын орнуудад нөхцөл байдал илүү хүндрэхээр байгааг мэдэгдэлдээ онцолсон байна.

Дани Улсад л гэхэд зул сарын баяр тэмдэглэснээр халдварын шинэ давлагаа үүссэн. Ингэхдээ вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авсан нь их байгааг дурдлаа.